Орчин үеийн архитектурын 21-р үзэсгэлэнд оролцохыг урьж байна

      

        Бүгд Найрамдах Итали улсын Милан хотноо гурван жил тутамд уламжлал болгон зохион байгуулдаг Олон улсын архитектур, дизайны урлагийн томоохон арга хэмжээ болох “Триенналь” үзэсгэлэн ирэх жил болох юм. Энэ удаагийн үзэсгэлэн “XXI зуун. Загвар дараа нь зураг төсөл” сэдвийн хүрээнд зохиогдох бөгөөд  манай улсыг энэхүү арга хэмжээнд оролцохыг урьсан урилга ирүүлжээ.

      Монголын Архитекторуудын Эвлэлийн гишүүн архитекторууд та бүхнийг  2016 оны 4 дүгээр сарын 2-оос 9 дүгээр сарын 16-ны өдрүүдэд зохион байгуулагдах Олон улсын засал чимэглэлийн болон Орчин үеийн архитектурын 21 дүгээр үзэсгэлэн “Триенналь”-д Монгол улсыг төлөөлөн оролцохыг урьж байна.

Тус үзэсгэлэнд оролцох хүсэлтэй архитекторууд МАЭ-ийн байранд ирж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Харилцах утас: 70130638

2015-10-28
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 58
  • Сүүлийн 7 хоногт: 373
  • Энэ сард: 1140
  • Нийт: 79552

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC