“Цомын аварга-2015” амжилттай болж өнгөрлөө

        Монголын Архитекторуудын Эвлэлийн нэрэмжит "Цомын аварга-2015 он" спортын тэмцээн амжилттай болж өнгөрлөө. 2015 оны 9 дүгээр сарын 12-оос 20-ны  өдрүүдэд хөл бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, ширээний теннис гэсэн спортын төрлүүдээр архитектор, зураг төслийн байгууллагын тамирчдын дунд ширүүхэн өрсөлдөөн өрнөж, ялагчаа тодруулсан юм. Шагнал гардуулах ёслол 2015 оны 9 дүгээр сарын 23-ны 18 цагт МАЭ-ийн хурлын танхимд болж өнгөрөв.

        МАЭ-ийн нэрэмжит шилжин явах цомын тэмцээн хөл бөмбөгийн тэмцээнээр буухиагаа эхэлсэн бөгөөд МАЭ, НЕТГ, НЗТХ, барилга архитектурын “Татах хүч” компаний баг, “Бат шонхор”, “Архитектор 03” гэсэн 6 баг өрсөлдсөнөөс НЕТГ-ын баг алтан медаль, МАЭ-ийн дэргэдэх Залуу Архитекторуудын Зөвлөлийн баг мөнгөн медаль, Татах хүч баг хүрэл медалийн болзол хангасан. Тус өдөр архитектор, зураг төсөл зохиогчдын дунд шатрын тэмцээн болж өндөрлөсөн бөгөөд эрэгтэй 1-р байрыг НЕТГ-ын шатарчин Мөнхжаргал, 2-р байрыг НЗТХ-ийн шатарчин Ганзориг, 3-р байрыг Архитектор 03 багийн шатарчин Эрдэнэгэрэл нар тус тус эзэлсэн бол эмэгтэй 1-р байрт МАЭ-ийн ЗАЗ-ийн шатарчин Дэлгэрцэцэг, 2-р байрт НЗТХ-ийн шатарчин Цэвээнсүрэн, 3-р байрт МАЭ-ийн ЗАЗ-ийн шатарчин Өлзийбаяр нар шалгарч медалиа гардав.

        9 дүгээр сарын 18-ны өдөр Оч теннисний клубын байранд зохион байгуулсан ширээний теннисний тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 8 тамирчин оролцсоноос эрэгтэй 1-р байрыг Эй энд Эйч констракшны Лхагвасүрэн, 2-р байрыг ББСМО компаний тамирчин Даваасүрэн, 3-р байрыг Эй энд Эйч констракшны тамирчин С.Чулуун нар эзэлсэн бол  эмэгтэй 1-р байрт НЗТХ-ийн тамирчин Даваажаргал, 2-р байрт ББСМО компаний Мөнхжаргал, 3-р байрт МАЭ-ийн дэргэдэх ЗАЗ-ийн Аминаа нар  тус тус шалгарч медалийн эзэд болцгоолоо.

      9 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд Батлан хамгаалах яамны харъяа Алдар нийгэмлэгийн спорт зааланд сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээн өрсөлдөөнтэй болж өнгөрсөн. Сагсан бөмбөгийн тэмцээн эрэгтэй, эмэгтэй хоёр төрлөөр  багуудын тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьсноос эмэгтэй төрөлд Татах хүч баг алтан медаль, МАЭ-ийн ЗАЗ-ийн баг мөнгөн медаль, НЕТГ-ын баг хүрэл медалийн болзол хангасан. Эрэгтэй төрөлд алтан медалийг ББСМО баг, мөнгөн медалийг НЕТГ-ын баг, хүрэл медалийг Татах хүч баг хүртэв.

Гар бөмбөгийн тэмцээн эрэгтэй, эмэгтэй холимог багуудын хооронд болж өнгөрсөн бөгөөд алтан медалийн болзлыг ББСМО баг, мөнгөн медалийн болзлыг НЗТХ-ийн баг, хүрэл медалийн болзлыг МАЭ-ийн ЗАЗ-ийн баг тус тус хангаж шагналаа гардацгаасан юм. Тэмцээний нийлбэр дүнгээр МАЭ-ийн нэрэмжит шилжин явах цомыг МАЭ-ийн дэргэдэх ЗАЗ-ийн баг гардаж, уламжлал ёсоор ирэх жилийн тэмцээнийг зохион байгуулах эрх ЗАЗ-д шилжлээ.

Хөлбөмбөгийн тэмцээнд хүрэл медаль хүртсэн "Татах хүч" баг

Хөлбөмбөгийн тэмцээнд мөнгөн медаль хүртсэн МАЭ-ийн ЗАЗ-ийн  баг

Хөлбөмбөгийн тэмцээнд алтан медаль хүртсэн НЕТГ-ын баг

Шатрын тэмцээнд 3-р байрт шалгарсан АРХ 03 багийн тамирчин Эрдэнэгэрэл

Шатрын тэмцээнд 2-р байрт шалгарсан НЗТХ-ийн тамирчин Ганзориг

Шатрын тэмцээнд 1-р байрт шалгарсан НЕТГ-ын тамирчин Мөнхжаргал

Шатрын тэмцээнд 3-р байрт шалгарсан МАЭ-ийн ЗАЗ-ийн тамирчин Өлзийбаяр

Шатрын тэмцээнд 2-р байрт шалгарсан НЗТХ-ийн тамирчин Цэвээнсүрэн

Шатрын тэмцээнд 1-р байрт шалгарсан МАЭ-ийн ЗАЗ-ийн тамирчин Дэлгэрцэцэг

Ширээний теннисний тэмцээнд хүрэл медаль хүртсэн Эй энд Эйч констракшны тамирчин С.Чулуун

Ширээний теннисний тэмцээнд мөнгөн медаль хүртсэн ББСМО багийн тамирчин Даваасүрэн, алтан медаль хүртсэн Эй энд Эйч контсракшны тамирчин Лхагвасүрэн нар шүүгчийн хамт

Ширээний теннисний тэмцээнд хүрэл медаль хүртсэн МАЭ-ийн ЗАЗ-ийн тамирчин Аминаа

Ширээний теннисний тэмцээнд мөнгөн медаль хүртсэн ББСМО багийн тамирчин Мөнхжаргал

Ширээний теннисний тэмцээнд алтан медаль хүртсэн НЗТХ-ийн тамирчин Даваажаргал

Гар бөмбөгийн тэмцээнд хүрэл медаль хүртсэн МАЭ-ийн ЗАЗ-ийн баг

Гар бөмбөгийн тэмцээнд мөнгөн медаль хүртсэн НЗТХ-ийн баг

Гар бөмбөгийн тэмцээнд алтан медаль хүртсэн ББСМО баг

Эмэгтэй сагсан бөмбөгчдийн хүрэл медальт НЕТГ-ын баг

Эмэгтэй сагсан бөмбөгчдийн мөнгөн медальт  МАЭ-ийн ЗАЗ-ийн баг

Эмэгтэй сагсан бөмбөгчдийн алтан медальт "Татах хүч" баг

Эрэгтэй сагсан бөмбөгчдийн хүрэл медальт "Татах хүч" баг

Эрэгтэй сагсан бөмбөгчдийн мөнгөн медальт НЕТГ-ын баг

Эрэгтэй сагсан бөмбөгчдийн алтан медальт ББСМО баг

МАЭ-ийн дэргэдэх ЗАЗ-ийн баг аваргын цомоо гардаж авч байна.

"Цомын аварга 2015"-ын эзэд ЗАЗ-ийн багийн нийт тамирчин, МАЭ-ийн ерөнхийлөгч Э.Хүрэлбаатарын хамт

 

 

 

2015-09-24
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 45
  • Сүүлийн 7 хоногт: 460
  • Энэ сард: 753
  • Нийт: 68040

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC