МОНГОЛЫН АРХИТЕКТОРУУДЫН ЭВЛЭЛ

   Монголын архитекторуудын эвлэл нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 1956 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 545 дугаар тогтоолоор байгуулагдсан төрийн бус байгууллага болно. МАЭ-ийн Удирдах дээд байгууллага нь Их хурал бөгөөд 4 жилд хуралдаж Удирдах Зөвлөлийг сонгодог журамтай. Жилд нэгээс доошгүй удаа Зөвлөлгөөн хийж, цаг үеийн асуудлыг авч хэлэлцдэг болно.

   Тус Эвлэл нь одоо 500-гаруй гишүүнтэй, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот, Увс, Баянөлгий аймагт салбар зөвлөлтэй ажиллаж байна.

   Монголын архитекторууд ОХУ \ЗХУ\, БНБАУ, БНАГУ, БНСЧСУ, БНУАУ, ХБНЮУ, БНПАУ, БНКУ, БНХАУ, БНАСАУ, БНСУ, ЯПОН, БНТУ-д  болон дотоодын Их сургуульд архитектор мэрэгжил эзэмшсэн болно.

   МАЭ нь Олон улсын архитекторуудын холбоо, Азийн архитекторуудын холбооны гишүүн, мөн Олон улсын эмэгтэй архитекторуудын холбооны үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байна.

   Одоо манай архитекторуудаас Төрийн шагналт, Гавъат барилгачин нэг, Төрийн шагналт нэг, Гавъяат барилгачин 12, Соёпын гавъяат зүтгэлтэн нэг төрсөн байна. 6 архитектор доктор, дэд эрдэмтэн цолтой байна.

   МАЭ нь архитектурын шилдэг бүтээлд “МОНГОЛЫН АРХИТЕКТОРУУДЫН ЭВЛЭЛИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ” олгодог.

   “МОНГОЛЫН АРХИТЕКТУР” сэтгүүл эрхлэн гаргадаг.

МАЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИД

  1. Анхны ерөнхийлөгч          БУДЖАВЫН   ЧИМИД                       1957-1963 он.
  2. Хоёр дахь ерөнхийлөгч     БАНЬДИЙН    ДАМБИЙНЯМ             1963-1972 он.
  3. Гурав дахь ерөнхийлөгч   САМБУУГИЙН    МӨНХЖАРГАЛ        1972-1982 он.
  4. Дөрөв дэх  ерөнхийлөгч    АЮУРЫН   ХИШИГТ                          1982-1988 он.
  5. Тав дахь  ерөнхийлөгч      ГАНЖУУРЖАВЫН  ЛУВСАНДОРЖ    1988-1990 он.                         
  6. Зургаа дахь ерөнхийлөгч  ГОМБЫН МЯГМАР                            1990-1996 он.
  7. Долоо дахь ерөнхийлөгч   МЯГМАРЖАВЫН ЦЭЛМЭГ                1996-2005 он
  8. Найм дахь ерөнхийлөгч     БАТХУЯГИЙН БАТЖАВ                     2005-2009 он.      
  9. Ес дөх ерөнхийлөгч.         ЭРДЭНЭСАЙХАНЫ. ХҮРЭЛБААТАР   2009-

 

2013-12-19
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 71
  • Сүүлийн 7 хоногт: 465
  • Энэ сард: 1336
  • Нийт: 62886

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC