Тавтай морилно уу.
2019-09-23 Mon 10:07:40
uma.org.mn@gmail.com
Холбоо барих

77130638 , 77113760

БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар МАЭ-ийн үйл ажиллагаатай танилцлаа


БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар МАЭ-ийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлага болон удирдах зөвлөлийн гишүүд, архитекторуудын төлөөлөлтэй уулзалт хийлээ.
МАЭ-ийн удирдлагаас салбарын бүтцийг сайжруулах, төрийн захиргааны байгууллагатай болох, аймаг хотын ерөнхий архитекторуудын харьяалалын асуудлыг зөв шийдвэрлэх, хот байгуулалтын тухай хуулийн шинэчлэлийн тухай дэд сайдад саналаа хэлж, ажил хэрэгч уулзалт боллоо.

МАЭ-ийн үйл ажиллагаа, сургалт, БХБЯ-тай байгуулсан гэрээний хэрэгжилт сайн хэрэгжиж байгааг дэд сайд онцлоод МАЭ-ийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

МАЭ-ийн Удирдах зөвлөлийн 2019.01.25 ны хурлын шийдвэрээр Зөвлөх архитектор Дашийн Батыг МАЭ-ийн "Нэрэмжит" шагналаар шагнасаныг энэ уулзалтын үеэр гардуулан өглөө.