Тавтай морилно уу.
2019-09-23 Mon 09:37:37
uma.org.mn@gmail.com
Холбоо барих

77130638 , 77113760

АРХИТЕКТУР, ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ


Барилга Хот Байгуулалтын сайдын 2016 оны 12 сарын 27 ны өдрийн 200 дугаар тушаалаар батлагдсан мэргэжлийн зөвлөл нь 2016 оны 12 сарын 07 ны өдрийн БХБЯ, МАЭ-ийн хооронд байгуулсан “Архитектор, хот төлөвлөлтийн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн чиг үүргийг гүйцэтгүүлэх тухай гэрээ”-нд үндэслэн үйл ажиллагаагаа явуулж байна. Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж зөвлөмж гаргадаг.

МАЭ-ийн дэргэдэх Архитектур хот төлөвлөлтийн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн ээлжит хурлуудаар

1. Хот төлөвлөлтийн хүрээлэн ХХК-ний боловсруулсан "Мянганы суут хүн - Их эзэн Чингис хаан, Түүхэн аялал жуулчлалын Үндэсний парк" байгуулах ажлын хүрээнд хийгдэж буй "Хэнтий аймгийн Дадал сумын тѳвийн хѳгжлийн ерѳнхий тѳлѳвлѳгѳѳ - 2035", хот байгуулалтын баримт бичгийг хэлэлцэж,

2. Инженер геодези ХХК -ний боловсруулсан Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Улаан хус сумдын төвийн ерөнхий төлөвлөгөөг,
3. Инженер геодези ХХК -ний боловсруулсан Өвөрхангай аймгийн Уянга, Сант сумын төвийн ерөнхий төлөвлөгөөг тус тус хэлэлцэж, гишүүдийн санал зөвлөмжийг тусган "Мэргэжлийн зөвлөлийн зөвлөмж" гарган холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Мэдээлэл: МАЭ-ийн дэргэдэх Архитектур хот төлөвлөлтийн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх  асуудлаа 77130638 дугаарын утсаар холбогдож ирүүлнэ үү.

nTwg8OSHYddpmOi.jpg
dAKztrzmHJlqXiM.jpg